"Эрүүл, цэвэр орчин-2026" аянд ХААИС-ийн 385 оюутан нэгдэж байгаль орчноо хамтдаа цэвэрлэлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-05-19 17:44:25

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эрүүл, цэвэр орчин-2026" аянд #ХамтдааЦэвэрлэе, #ХамтдааХамгаалъя уриан дор ХААИС-ийн багш нар болон 385 оюутан нэгдэж 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Зайсангийн ам: Зайсан толгой орчим; Богино, Чандманын ам: Соёмботой уул, Богинын ам газруудын цэвэрлэж 300 гаруй шуудайг хогийг зориулалтын цэг, талбайд хүргэлээ.

Хамтдаа байгаль орчноо хайрлах, хамгаалах үйлсэд нэгдэж эрүүл, цэвэр орчныг бий болгосон багш нар, оюутан залуустаа талархаж, амжилт хүсье.