БНСУ-ын Чүнгбүг (Chungbuk) үндэсний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-10-12 13:07:40

БНСУ-ын Чүнгбүг (Chungbuk) үндэсний их сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн 6 сараас 1 жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Шаардлага:
ХААИС-ийн бакалавр, магистрын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх

  • Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх
  • Голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
  • Магистрын түвшинд суралцах бол удирдагч багшаа олж, зөвшөөрөл авсан байх;

Бүрдүүлэх материалууд (бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна):

  • Өргөдлийн маягт (мэйлээр хүсэлтээ ирүүлж авна)
  • Сургуулийн тодорхойлолт (англи эсвэл солонгос хэлээр баталгаат орчуулгатай байна)
  • Элсэлтийн батламж (англи эсвэл солонгос хэлээр баталгаат орчуулгатай байна)
  • Дүнгийн тодорхойлолт (англи эсвэл солонгос хэлээр баталгаат орчуулгатай байна)
  • Төлбөр төлсөн баримт
  • Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
  • Санхүүгийн баталгаа (өөрийн эсвэл эцэг эхийн нэр дээрх дансанд дараах мөнгийг байршуулсан дансны хуулга)
  • 1 улирал суралцахаар бол US$ 3 660
  • 2 улирал суралцахаар бол US$ 7 330 

Жич:Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификаттай тохиолдолд мэргэжлийн хичээл сонгон суралцаж, дүнгээ дүйцүүлэх боломжтой.
Хэлний оноогүй бол хэл, соёлын хөтөлбөрт хамрагдахыг анхаарна уу. 
Англи болон солонгос хэлний шаардлага хангасан оноотой тохиолдолд магистрын түвшний хичээлээс дээд тал нь 3 хүртэлх хичээл сонгон суралцах боломжтой. Харин бакалаврын түвшний хичээлээс 18 хүртэлх кредит сонгон суралцаж болно.

Өргөдлийн маягт: Өргөдлийн маягт, суралцах төлөвлөгөө, эрүүл мэндийн бичиг, сургалтын төлөвлөгөө зэрэг баримтын формыг internaional@muls.edu.mn -ээр хүсэлтээ ирүүлж авна.

Суралцах хугацаа: 1-2 улирал

Төлбөр: ХААИС-д сонгосон хичээлийн хөтөлбөрийн төлбөрөө төлсөн байх бөгөөд тус сургуулийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Амьдрах зардал болон байрны зардлаа оюутан өөрөө хариуцна.

Оюутны байрны төлбөр:

  • 7 өдөр хоолтой (Даваа-Ням): Төлбөр-2,009,800 вон
  • 5 өдөр хоолтой (Даваа-Баасан): Төлбөр-1,812,100 вон
  • Хоолгүй: Төлбөр-982,600 вон

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

  1. ХААИС-иас тус сургуульд өргөдөл гаргах сүүлийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 08
  2. Оюутан өргөдөл гаргах: Google Form-оор — 2026 оны 11 дүгээр сарын 20
  3. Баримт бичгийг шуудангаар илгээх: 2026 оны 11 дүгээр сарын 30

Бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын internaional@muls.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

Эцсийн шалгаруулалтыг Чүнгбүг их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар