ХААИС болон Жонбүк үндэсний их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хэрэгжиж буй 2026-2027 оны хичээлийн жилийн 6 сараас 1 жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
Сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон мөнгөн дэмжлэг:
Зардлын мэдээлэл: Суралцагч замын зардал, дотуур байр, бусад зардлыг өөрөө хариуцна. Үүнд:
Дотуур байр: Дотуур байрны төлбөрийг хөтөлбөрт хамрагдан БНСУ явахаас өмнө төлдөг бөгөөд хөтөлбөрт нэр дэвшүүлсний дараа тусад нь мэдээллийг өгөх болно. Жонбук үндэсний их сургууль нь 2 дотуур байртай. Үүнд:
Даатгал: БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн албан даатгалд хамрагдах бөгөөд сарын төлбөр нь 75 000 вон байдаг.
БНСУ-д ирэх хугацаа: 2027.02.27-28
Хичээл эхлэх- дуусах хугацаа: 2027.03.01-2027.06.18
Зуны амралт: 2027.06.25-2027.08.31
Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл
Англи болон Солонгос хэлээр хичээл сонгон үзэх боломжтой бөгөөд солилцооны оюутнуудын дунд эрэлттэй хичээлүүдийг урьдчилан цахимаар санал болгоно.
Бүрдүүлэх материалууд (бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна)
Жич: Дээрх шаардлага хангаж, материал ирүүлсэн оюутнууд онлайн өргөдлийн маягтыг (https://jump.jbnu.ac.kr/inex) 2026 оны 10 дугаар сарын 20-оос өмнө бөглөнө.
Өргөдөл хүлээн авах алхам болон материал хүлээн авах эцсийн хугацаа:
Алхам 1: Оюутан солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахыг хүсвэл international@muls.edu.mn хаягаар (овог нэр, сургууль, мэргэжил, оюутны мэйл хаяг, утасны дугаар)-аа 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Алхам 2: Бүрдүүлэх материалын 1-7 дугаарт заасан бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэн (Захиргааны байрны 108 тоот)-д эх хувиар ирүүлнэ.
Алхам 3: Бүх материалаа нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон international@muls.edu.mn хаягт 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ үү.
Анхаарах зүйл: Хамтын ажиллагааны гэрээтэй гадаад их сургуулийн солилцооны хөтөлбөрт хамрагдах материал ирүүлэхээсээ өмнө ХААИС-д төлөвлөсөн хичээл, төгсөх хугацаа, солилцооны хөтөлбөрт суралцахад гарах санхүүгийн зардлыг сайтар тооцоолж материал ирүүлнэ үү. Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд international@muls.edu.mn хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Оюутан солилцооны хөтөлбөр: https://tinyurl.com/jbnu-exchange-students
Өргөдлийн маягтыг бөглөх заавар: https://tinyurl.com/jbnu-online-application