Дэлхийн багш нарын баярын 32, Монголын багш нарын бярын 60 дахь өдрийг ХААИС-ийн багш, ажилтнууд 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэлээ.
Баярын өдрөөрөө олон багш ажилтан төрийн дээд одон, салбар яамны шагнал хүртэж баяр дээр баяр нэмжээ.
Төрийн одон, медаль:
- Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафт архитектурын тэнхимийн зөвлөх профессор Ж.Бат-Эрдэнэ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор
- Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн дэд профессор Л.Отгонжаргал, Номын сангийн эрхлэгч Б.Буянзаяа, Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Б.Отгонхуяг нар Алтангадас одонгоор
- Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн эрхлэгч З.Ундрах, Нягтлан бодох бүртгэл, шинжилгээний тэнхимийн багш Г.Ундрах, Т.Болор-Эрдэнэ нар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа.





Салбар яамны шагнал:
Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр
- Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Бие бялдар хүмүүжлийн тэнхимийн дэд профессор Д.Эрдэнэбаатар;

Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр
- Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш Д.Батцэцэг, оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бурмаа;
- Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Бие бялдар хүмүүжлийн тэнхимийн дадлагажигч багш Б.Оюунбилэг, Хэл соёлын тэнхимийн багш Э.Молор-Эрдэнэ, Физик, математикийн тэнхимийн багш Б.Эрдэнэбат, Биологи, аялал жуулчлалын тэнхимийн багш Б.Шошвандан;
- Мал эмнэлгийн сургуулийн Мэс засал, нөхөн үржихүйн тэнхимийн ахлах багш М.Цогбадрах;
- Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн ахлах багш Б.Ундармаа, Б.Энхболор, Б.Бадамсүрэн, Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн эрхлэгч Б.Мөнхдэлгэр;
- Агроэкологийн сургуулийн захирал Т.Насанжаргал, Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн дэд профессор Д.Ариунцэцэг, Газрын менежментийн тэнхимийн багш Д.Мөнхцэцэг, сургалтын менежер Т.Нямаа;
- Инженер, технологийн сургуулиас Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэлийн тэнхимийн багш Т.Энхбат, сургалтын инженер Д.Батзаяа, Цахилгаан хангамж, электроникийн тэнхимийн багш Б.Мөнх-Эрдэнэ, дадлагажигч багш М.Анхбаяр, Хөдөө аж ахуй, барилга байгууламж, машин судлалын тэнхимийн багш Б.Болдбаяр;
- Эдийн засаг, бизнесийн сургуулийн Статистик, эконометрикийн тэнхимийн дэд профессор Г.Буманжаргал, Хөдөө аж ахуйн хэрэглээний эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Ө.Амар, сургалтын менежер З.Сайнжаргал, сургалтын туслах ажилтан Б.Гантөмөр,
- Сургалтын бодлого, зохицуулалтын газрын бакалаврын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн У.Норжмаа;














Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол, тэмдгээр
- Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологи, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч Ч.Ууганбаяр, тус тэнхимийн профессор Т.Алтанзаяа, Компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Л.Амарсанаа, сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Г.Эрдэмбилэг;
- Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуй, барилга байгууламж, машин судлалын тэнхимийн ахлах багш Б.Ганбат;
- Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн эрхлэгч А.Гоомарал, тус сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга З.Эрдэнэ;





Худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан цол, тэмдгээр
- Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхимийн ахлах багш Т.Чимэдцэрэн;
- Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуй, барилга байгууламж, машин судлалын тэнхимийн багш Г.Батцэцэг;


Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр
- Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхимийн багш Р.Байгалмаа;

Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол, тэмдгээр
- Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн багш С.Амаржаргал, Д.Дарханбаяр нар шагнуулав.


Боловсролын яамны жуух бичгээр
- Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн дэд профессор М.Оргилболд
- Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын туслах ажилтан С.Алданыш нар шагнуулсан байна.
Боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа болон их сургуулийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж төрийн дээд одон медаль, салбар яамны шагнал хүртсэн багш, ажилтнууддаа баяр хүргэе!

