ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал болно

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-10-15 16:25:42

ХААИС-ийн 2026 оны магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хуралд магистрант, докторантуудыг судалгааны бүтээлээрээ оролцохыг урьж байна.

Салбар хуралдаан:

  • Мал аж ахуй, мал эмнэлэг
  • Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцаа
  • Инженер, эдийн засаг, мэдээлэл зүй

Хурлын нээлт:

Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт

Хаана: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын 43 тоот танхим

Оролцогчид бүтээлээ бүтээл хэвлүүлэх зааврын дагуу бэлтгэн, 2026 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагаас өмнө Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газрын conference@muls.edu.mn хаягт, мэйлийн гарчигт (Subject) MDC_2026 гэж бичиж ирүүлнэ үү.

Холбогдох дугаар: 7510777 (413, 620)