Европ болон Монголын түнш байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй Greenfuture төслийн хоёр дахь танхимын уулзалт, эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 23–24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй тус төслийн зорилго нь Монгол Улсын дээд боловсролын байгууллагуудын тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмэр, үр нөлөө, өрсөлдөх чадварыг илэрхийлэх үзүүлэлтүүдийг сайжруулахад оршино.
Төслийн уулзалт, хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд, эрдэм шинжилгээний хурал 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын их сургуульд тус тус зохион байгуулна.
Үйл ажиллагааны хүрээнд төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх, судалгааны үр дүнг танилцуулах, дээд боловсролын байгууллагуудын тогтвортой хөгжил, тэсвэржилт болон тогтвортой хөгжлийн зорилтуудад оруулах хувь нэмрийн талаар мэдлэг, туршлага солилцоно.
Үйл ажиллагааны мэдээлэл
Төслийн уулзалт, хэлэлцүүлэг
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 23, Баасан гараг
- Цаг: 09:00–17:00
- Байршил: Монгол Улсын хөдөө аж ахуйн их сургууль, Захиргааны II байр, 4 давхар, 43 тоот, Эрдмийн зөвлөлийн хурлын танхим
Эрдэм шинжилгээний хурал
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 24, Бямба гараг
- Цаг: 09:00–12:30
- Байршил: Монгол улсын их сургууль, Номын сангийн байр, 5 давхар, 502 тоот, Хурлын танхим
Эрдэмтэн судлаач, багш нар болон төслийн хамтрагч байгууллагын төлөөллийг арга хэмжээнд оролцож, судалгаа, туршлагаа хуваалцахыг урьж байна.
Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор бүртгүүлнэ үү.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/g2yXES8MrBZ5ZMGq6
Хөтөлбөр үзэх холбоос: https://drive.google.com/file/d/1H-BV56W36uqhcwJI7eIocl6UXDa1wwL7/view

