ХААИС-д шатлан сургах тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд политехник коллежуудтай санамж бичиг байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-11-05 09:51:58

Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 306 тоот тогтоол, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шатлан сургах үндэсний тогтолцоог ХААИС-д нэвтрүүлсэн туршлага, үр дүнг хэлэлцэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийг тодорхойлох зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөө аж ахуйн их сургуульд шатлан сургах тогтолцоог нэвтрүүлсэн туршлага, хамтын ажиллагаа” сэдэвт форумыг зохион байгуулсан.     

Тус форумд ХААИС болон 21 политехникийн коллежийн 60 гаруй удирдлага, багш нарын төлөөлөл оролцож 12 политехникийн коллежтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд буюу 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр

  • Завхан аймаг дахь Политехникийн коллеж
  • Баянхонгор аймаг дахь Политехник коллеж
  • Увс аймаг дахь Улаангом Политехник коллеж
  • Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж
  • Орхон аймаг дахь Политехникийн коллеж
  • Налайх дүүрэг дэх Политехникийн коллежууд санамж бичиг байгуулж хамтын ажиллагаа өргөжлөө. 

Хамтын ажиллагаатай политехникийн коллежуудтай

  • Техникийн боловсролоос бакалаврын боловсролд шатлан суралцах боломжийг нэмэгдүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоо, багц цагийн дүйцүүлэлтийг сайжруулах
  • Багшийн хөгжил, нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.