Northern Consortium UK Limited (NCUK) боловсролын байгууллагын Бизнесийн хөгжил хариуцсан захирал Энди Строхан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ХААИС-д зочиллоо.
Уулзалтын үеэр NCUK-ийн төлөөлөгч тус байгууллагын үйл ажиллагаа, олон улсын оюутнуудад зориулсан их сургуулийн бэлтгэл хөтөлбөрүүд, NCUK-ийн хамтрагч 85+ түнш их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ХААИС-ийн оюутнуудад энэхүү боломжийг хүргэх, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар танилцуулав.
.jpg)
.jpg)
Уулзалтад ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар, Мал эмнэлгийн сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очир, Инженер, технологийн сургуулийн захирал Л.Лхагвасүрэн, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Т.Эрдэнэчулуун нар оролцлоо.
NCUK нь олон улсын оюутнуудад Их Британи болон бусад орны их, дээд сургуульд элсэн суралцахад бэлтгэх University pathway хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг олон улсын боловсролын байгууллага бөгөөд 1987 онд Английн хойд нутгийн 12 их сургууль хамтран байгуулсан Northern Consortium-оос эхтэй. Үүсгэн байгуулагчдын дунд The University of Manchester, University of Leeds, University of Sheffield, University of Liverpool зэрэг нэр хүндтэй их, дээд сургуулиуд багтдаг.
NCUK нь олон улсын оюутнуудад боловсролын дараагийн шатанд амжилттай шилжин суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах үндсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- International Foundation Year (IFY) – Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн оюутнуудыг их сургуулийн бакалаврын түвшинд суралцахад академик болон хэлний хувьд бэлтгэх хөтөлбөр;
- International Year One (IYOne) – Бакалаврын эхний жилийн сургалт, хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оюутнууд холбогдох түнш их сургуулийн бакалаврын 2дугаар түвшинд үргэлжлүүлэн суралцах боломжтой;
- Pre-Master’s олон улсын оюутнуудыг магистрын түвшний сургалтад бэлтгэх хөтөлбөр;
- Олон улсын их сургуулийн түншлэл-Их, дээд сургууль, коллеж, сургуультай хамтран ажиллах замаар оюутнуудад олон улсын боловсролын сонголтыг өргөжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага юм.
Уулзалтын үеэр ХААИС-ийн сургалтын чиглэлүүд, оюутнуудын олон улсад суралцах боломжийг нэмэгдүүлэх, гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр болон бусад хэлбэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Талууд цаашид NCUK-ийн боловсролын боломж, хөтөлбөрүүдийн мэдээллийг ХААИС-ийн оюутнуудад хүргэх, сонирхсон оюутнуудад олон улсын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг танилцуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцоллоо.
.jpg)
.jpg)