MJEED төсөл “Хамтарсан судалгаа-Бизнесийн түншлэл-2026”-аар үр дүн, хамтын ажиллагаагаа тодорхойлж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-09-18 20:38:55

“Монгол, Японы хамтарсан судалгаа – Бизнес түншлэл-2026” үйл ажиллагааг 2026 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), “Инженер, технологийн дээд боловсрол” (M-JEED) төсөл, Хөдөө аж ахуйн сургууль, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран зохион байгуулав.

 

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Японы их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, технологи, инновац, бизнесийн бодит хэрэглээтэй холбох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Нээлтэд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарү нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Японы хамтын ажиллагаа боловсрол, хүний нөөцийн хөгжил, судалгаа, технологи, инновац, бизнесийн түншлэл рүү өргөжин хөгжиж буйг онцоллоо. Мөн Япон Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Цүнакакэ Дабидэ, Боловсролын яамны Дээд боловсролын газрын дарга Н.Пүрэвцогт, JICA-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияни Кэнсүкэ, ХААИС-ийн ректор Б.Баасансүх, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, ШУТИС-ийн ректор Т.Намнан болон Монгол, Японы их, дээд сургууль, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.


Үйл ажиллагаагаар “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, төслийн судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн салбартай холбох дараагийн үеийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зөвлөх Б.Мөнхтулга “1000 инженер” төслийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулсан бол ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтох хэрэгжсэн төслүүдийн хэрэгжилт, үр дүн, сургалт, судалгааны орчинд бий болсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.

Үйл ажиллагааны онцлог нь судалгааны үр дүнг зөвхөн эрдэм шинжилгээний түвшинд танилцуулах бус, судалгааг бодит хэрэглээ, технологи, бүтээгдэхүүн, бизнесийн үнэ цэнтэй холбоход оршиж байна.

Үйл ажиллагаагаар Монгол, Японы хамтарсан судалгааны багуудын бүтээл, судалгааны үр дүнг танилцуулсан үзэсгэлэн, постер танилцуулга, networking уулзалт зохион байгуулав.

“Хамтарсан судалгаа-Бизнесийн түншлэл-2026” үндсэн хуралдаан, салбар хуралдаан

- Биотехнологи

- Шинэ болон дэвшилтэт материал

- Байгаль орчин

- Цэвэр, сэргээгдэх эрчим хүч

- Дижитал технологи

- Хөдөө аж ахуй, хүнсний технологи гэсэн 6 чиглэлээр зохион байгуулагдаж ХААИС-д хэрэгжсэн дараах төслүүдийн үр дүнг тус сургуулийн профессор багш нар танилцуулав.

Биотехнологи салбар хуралдаан:

  • Доктор Ж.Рэнцэнханд “Монгол малын генетик чадавхын инженерчлэл”
  • Дэд профессор В.Энхчимэг “Биотехнологийн аргаар Сибир шинэс (Larix sibirica ledeb.)-ийн зигот үр хөврөлөөс масс үржүүлэг хийх эндофит мөөгөнцрийн омгоор биобэлдмэл гарган авах”

Байгаль орчин салбар хуралдаан:

  • Доктор М.Оргилболд “Газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэлтэй хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлт болон хөрсний бохирдлын загварчлалын дэвшилтэт арга”

 

Дижитал технологи салбар хуралдаан:

  • Дэд профессор И.Мягмаржав “Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ”

 

Хөдөө аж ахуй, хүнсний технологи салбар хуралдаан:

  • Доктор П.Мэнд-Амгалан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон цагаан луувангийн сортын судалгаа”
  • Дэд профессор М.Хишигжаргал “Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа”


“Монгол малын генетик чадавхын инженерчлэл” төслийн баг

“Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа” төслийн баг

Биотехнологийн аргаар Сибир шинэс (Larix sibirica ledeb.)-ийн зигот үр хөврөлөөс масс үржүүлэг хийх эндофит мөөгөнцрийн омгоор биобэлдмэл гарган авах” төслийн баг

“Хөдөө аж ахуйд зориулагдсан дроны хэрэглээ” төслийн баг

“Газар ашиглалтын өөрчлөлтөөс үүдэлтэй хөрсний органик нүүрстөрөгчийн өөрчлөлт болон хөрсний бохирдлын загварчлалын дэвшилтэт арга” төслийн баг

“Хушны самрын ясаар нано-био-адсорбент материал үйлдвэрлэн хөрс, усны бохирдлыг цэвэршүүлэх ба шилмүүст мод ургуулах технологийн судалгаа” төслийн баг

"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон цагаан луувангийн сортын судалгаа” төслийн баг

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн I курсийн оюутнууд "Хамтарсан судалгаа-Бизнесс инновацын түншлэл-2026" үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн I курсийн оюутнууд "Хамтарсан судалгаа-Бизнесс инновацын түншлэл-2026" үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн I курсийн оюутнууд "Хамтарсан судалгаа-Бизнесс инновацын түншлэл-2026" үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн I курсийн оюутнууд "Хамтарсан судалгаа-Бизнесс инновацын түншлэл-2026" үзэсгэлэнг үзэж сонирхлоо.