ХААИС-д шатлан сургах тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд Шинэ Монгол технологийн коллежтой санамж бичиг байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-11-24 18:20:07

Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 306 тоот тогтоол, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шатлан сургах үндэсний тогтолцоог ХААИС-д нэвтрүүлэх хүрээнд Шинэ Монгол технологийн коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

            Санамж бичгийн хүрээнд

  • Техникийн боловсролоос бакалаврын боловсролд шатлан суралцах боломжийг нэмэгдүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоо, багц цагийн дүйцүүлэлтийг сайжруулах
  • Багшийн хөгжил, нөөцийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.