ХААИС шинэ оныг шинэ гавьяаттай угтлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-02 13:31:57

Шинэ оны босгон дээр эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гарган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, медаль, Монгол Улсын Засгийн газрын хүндэт тэмдгээр шагнуулсныг ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн багш Д.Доржсүрэн Монгол Улсын Гавьяат багш цолоор, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Х.Бүрэнжаргал Хөдөлмөрийн хүндэт медалиар, Монгол Улсын Засгийн газраас Агроэкологийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, профессор Ш.Оюунтуяа, Агроэкологийн сургуулийн багш, дэд профессор Х.Баярмаа, Мал эмнэлгийн сургуулийн ахлах багш Ц.Халиунаа, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш М.Довчинванчиг нар “Шинлжэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Л.Амарсанаа “Мэдээлэл харилцаа холбооны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнуулсыг ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх хүндэтгэл үзүүлэн гардуулж өглөө.

­­            Төрийн дээд цол, медаль, Монгол Улсын Засгийн газрын хүндэт тэмдгээр шагнуулсан багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм cудлалын ажилд нь амжилт хүсье.

 

Монгол Улсын Гавьяат багш Д.Доржсүрэн

ХААИС-ийн удирдлагууд, Монгол Улсын Гавьяат багш Д.Доржсүрэн, шавь нарын хамт

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Х.Бүрэнжаргал

Агроэкологийн сургуулийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, дэд профессор Ш.Оюунтуяа

Агроэкологийн сургуулийн багш, дэд профессор Х.Баярмаа

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Л.Амарсанаа

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ахлах багш М.Довчинванчиг