“ХААИС-ийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төслөөс эрдэм шинжилгээ, инновацын төсөл шалгаруулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-07 15:50:41

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд, Хангён үндэсний их сургуулийн нийт 400 сая төгрөгийн санхүүжилттэй судалгааны төслийн сонгон шалгаруулалт боллоо.

Сонгон шалгаруулалтад Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор М.Нарангэрэлийн “Development of dairy products using postbiotics”, доктор Б.Энхболорын “Productivity of offspring derived from embryo transfer and artificial insemination using Mongolian cattle”, доктор Т.Уламбаярын “Development of high value added pet food using meat and by product”, доктор Б.Бадамсүрэнгийн “Determination the phylogenetic relationships of native sheep in Mongolia and create a GenBank”,  доктор Д.Дашмаагийн “Development of new type of products enriched with mushrooms”, доктор А.Отгонжаргалын “Updating animal nutrition references and advancing feed quality sustainability”, магистр Т.Ариунболдын “Establish the information and communication system for animal husbandry” сэдэвт 7 төсөл шалгарсан байна.

Дээрх төслүүдийн зорилго нь “Мал аж ахуйн технологи дамжуулах төв”-ийн тогтвортой үйл ажиллагааг хангах, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, шинэ технологи, инновацын бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг болно.