БМИҮЗ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫХАН ХААИС-Д АЖИЛЛАЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-19 19:02:14

БМИҮЗ-ийн Ажлын албанаас магадлан итгэмжлэх байгууллагын эрх зүйн орчин, дээд боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинэчилсэн шалгуур, шаардлагыг тус их сургуулийн удирдлага, багш, ажилтны төлөөлөлд нэгдсэн хуваарийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, агуулгын өөрчлөлт болон чанар, үр дүнд суурилсан баримтад үндэслэсэн байх талаар харилцан санал солилцлоо. Мөн магадлан итгэмжлэлийн үргэлжлэх хугацааг тодорхой болгох, бусад шийдвэрлэх асуудалтай холбогдон гарах журам боловсруулахад зайлшгүй тусгах санал, хүсэлтээ илэрхийллээ.