БНСУ-ЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ САЙН ДУРЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН, ЗАЛУУС ХААИС-Д АЖИЛЛАНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-20 10:35:31

БНСУ-ын Оюутны холбооны сайн дурын байгууллагын оюутан, залуус 2023 оны 10 дугаар сараас эхлэн 4 сарын турш ХААИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Эрдэм шинжилгээний алба, Хэл соёлын тэнхимийн багш нарын удирдлага дор сайн дурын клуб байгуулан ажиллахаар боллоо.

Нийгмийн сайн сайхны төлөө ЭКО КЛУБ байгуулан хамтран ажиллах, туршлага судлах сонирхолтой ХААИС-ийн оюутан залуус, ХААИС-ийн харьяа ахлах сургуулийн сурагчид та бүхнийг бүртгүүлэхийг урьж байна.

Бүртгүүлэх формыг бөглөөд ХШУС-ийн ЭШ-ний алба И.Баярбат багшид илгээнэ үү. 

И-мэйл хаяг: bayarbat.i@muls.edu.mn