ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль "Career week" зохион байгууулж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-06 19:18:53

ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургуулиас оюутнуудад зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Career day” нээлттэй өдөрлөгийг "CAREER WEEK" болгон цар хүрээг өргөжүүлэн 2024 оны 05 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг өдөрлөгт бизнесийн салбарын ажил олгогч байгууллага, компаниуд оролцож оюутнуудыг ажлын байранд дадлага хийлгэх, цагийн болон үндсэн ажлын байраар хангах цаашлаад ажилд шууд зуучлах боломж бүрдэх тул оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.