Хөдөө аж ахуйн их сургуульд Бээжингийн “Жингуа” төвийн төлөөлөгчид зочиллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-15 18:34:41

Бээжингийн “Жингуа” хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инновацын төвийн төлөөлөгчид Монгол Улсад бизнес аялал зохион байгуулж Хөдөө аж ахуйн их сургуультай танилцахыг аяллын хөтөлбөртөө тусгажээ.

“Жингуа” төвийн төлөөлөгчдийг Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлагууд, профессор багш нарын төлөөлөл хүлээн авч сургуулиа танилцуулах уулзалт зохион байгууллаа.

“Жингуа” төвийн төлөөлөгчдөд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын газрын Технологи дамжуулах албанаас Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны HUB байгуулах төсөл, төслийн байрыг танилцуулж хөрөнгө оруулалтын талаар санал солилцов.