“Насан туршийн боловсрол” сургалтад хамрагдсан оюутнууд сертификатаа гардан авлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-02-23 20:02:17

“Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, малчид болон аж ахуй нэгжийн мэргэжилтнийг мэргэшүүлэх зорилгын хүрээнд “Насан туршийн боловсрол” сургалтыг 2024 оны 02 дугаар сарын 14-16, 19-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

“Насан туршийн боловсрол” сургалт нь сүү, мах, эрүүл ахуй гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдсан бөгөөд “Сүү боловсруулах технологи” сургалтад 16, “Мах боловсруулах технологи” сургалтад 12, “Малын эрүүл ахуй, чанарын хяналт” сургалтад 10, нийт 38 оюутан  хамрагдаж өнөөдөр ХААИС-ийн удирдлагуудаас сертификатаа гардан авч дурсгалын зураг авахууллаа.