ХААИС “Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Хөдөө аж ахуйн судалгаа, инновац” салбар хуралдааныг зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-04-26 14:18:36

            Эдүгээгээс 80 жилийн тэртээ, 1944 онд Монгол Улсын Их Сургуульд анхны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдсанаас хойш Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийг эхлүүлэх анхны суурь тавигджээ. Энэхүү түүхэн 80 жилийн босгон дээр Монгол Улсад БШУЯ байгуулагдсаны 100 жилийг ойг тохиолдуулан Боловсрол шинжлэх ухаан яам, Төрийн өмчийн их дээд сургуулиудын дундын удирдах зөвлөл хамтран “Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 04 дүгээр сар 23-нд зохион байгууллаа.

“Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь МУЗГ-ын шинэ сэргэлтийн бодлого, шинжлэх ухаан, технологийн сэргэлтэд их сургуулиудын оролцоог дээшлүүлэхэд төр засаг их сургуулиудын анхаарлыг хандуулж энэ чиглэлээр тодорхой санамж, зөвлөмж боловсруулахад чиглэж байна.

 

           ХААИС “Шинжлэх ухаан технологийн сэргэлт: Их сургуулиудын оролцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурлын салбар хуралдааныг “Шинжлэх ухаан, технологийн сэргэлт: Хөдөө аж ахуйн судалгаа, инновац” сэдвээр 2024 оны 04 дүгээр сарын 24-нд зохион байгуулж хамтран зохион байгуулагчаар хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч болох Копио Монгол төв, Говь ХХК ажиллаж хамтран хэрэгжүүлж буй судалгаа, төслийн үр дүнгээс танилцуулав.

         “Хөдөө аж ахуйн судалгаа, инновац” сэдэвт нэгдсэн хуралдаанд үндсэн 2 хоёр илтгэлээс гадна, сэдвийн хүрээний 7 илтгэл хэлэлцэгдсэний дараа хурал салбар хуралдаанаар үргэлжилж “Тогтвортой хөдөө аж ахуйн дээд боловсрол ба эрдэм шинжилгээ” салбар хуралдаанаар 7, “Тогтвортой хөдөө аж ахуйн инновац, технологи”  салбар хуралдаанаар 7, нийт 23 илтгэл хэлэлцэж оролцогч талууд болон профессор багш нар, судлаачид санал шүүмж хэлж туршлага солилцлоо.