ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-10-12 15:25:43

Академич Ц.Тойвгоогийн нэрэмжит Мал эмнэлгийн хүрээлэнгийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Тус хуралд АНУ, Япон, ОХУ, Сингапур, Австри, Солонгос, БНХАУ болон бусад орны нэр хүндтэй эрдэмтэд оролцохоор мэдээллээ ирүүлээд байна.
Мал эмнэлэг, биологи, анагаах ухаан, дархлаа судлалын сүүлийн үеийн судалгаа шинжилгээ, гарсан шинэ шинэлэг үр дүн, арга технологи зэргээ харилцан солилцох, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой эрдэмтэн багш нар, судлаачдыг урьж байна.

Жич: Хуралд илтгэл хэлэлцүүлэх болон оролцох сонирхолтой хүмүүс бүртгэлийн хуудас бөглөн, хураангуйн хамт (word file-аар загварыг хавсаргав) доорх хаягаар ирүүлнэ үү.

Бүртгэлийн хуудсыг энд дарж авна уу.

Email хаяг: ivm.conference.60@gmail.com
Холбоо барих утас: 80125511



МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ