“Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-04-12 21:39:56

ХААИС-ийн Агроэкологийн сургууль “Газар тариалангийн хөгжил-2024: Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа.

Жил бүр “Газар тариалангийн хөгжил” ерөнхий нэрийн дор уламжлал болгон зохион байгуулагддаг хурал энэ удаад Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал ба газар тариалан” сэдвээр болж хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал, хөрс, газар тариалан, ургамлын аж ахуй, ургамал хамгаалал, бордоо, сорт судалгааны ажлын 27 илтгэл хэлэлцлээ.

 “Газар тариалангийн хөгжил” хурал жил бүр зохион байгуулагдахдаа эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, шийдлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, тэднээс гарсан санал дүгнэлтийг үндэслэн зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргэхийг зорьдог.   

“Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулиуд, харьяа хүрээлэнгүүдийн багш, судлаачдын гүйцэтгэх үүрэг, оролцоо чухал байдаг нь Монгол Улсын хүнсний хангамж аюулгүй байдал хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс, энэ салбарын шат шатны байгууллагын үе үеийн мэргэжилтэн, судлаач, эрдэмтдийг бэлтгэдэг ХААИС-тай шууд хамааралтай гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.