"RURAL-URBAN TRANSFORMATION&ECOSYSTEM SERVICES NEW CHALLENGES FOR SUSTAINABLE LAND USE" СУДАЛГААНЫ СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-10-13 10:30:26

       Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Хөдөө аж ахуй, хэрэглээний эдийн засгийн тэнхимээс "Rural-Urban Transformation&Ecosystem Services new challenges for sustainable land use" сэдэвт судалгааны семинарыг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:40-16:50 цагт Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулна.  
        "Rural-Urban Transformation&Ecosystem Services new challenges for sustainable land use" судалгааны семинарыг доктор, дэд профессор Г.Ганзоригийн урилгаар ХААИС-д уригдан ирсэн ХБНГУ-ын Касселийн их сургуулийн органик ХАА-н шинжлэх ухааны факультетын профессор, доктор Андреас Бюркерт англи хэлээр явуулах бөгөөд бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн багш нар, судлаачид, магистрант, докторант та бүхнийг урьж байна.