“ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААНЫ ШИЛДГИЙГ ТОДРУУЛЛАА

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-10-19 18:22:10

Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулиас оюутнуудын дунд газар тариалан, мал аж ахуйн салбарын эдийн засаг, менежментийн жишээн дээр тулгуурласан, хөдөө аж ахуйн салбарын нийгэм дэх нэр хүндийг өргөх, өсвөр залуу үеийнхэнд сурталчлан таниулах зорилготой “Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал” сэдэвт богино хэмжээний видео контентын уралдааныг зарласан билээ.  

Богино хэмжээний видео контентын уралдааны эхний шатны шалгаруулалтад Эдийн засаг, бизнесийн сургуулийн  15 баг, оюутнууд оролцож бүтээлээ ирүүлжээ. Уралдааны эхний шатны шалгаруулалтыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цагт зохион байгуулж, дараах баг, оюутнууд II шатанд бүтээлээрээ өрсөлдөх эрхийн эзэд боллоо. Тэргүүн байрт Маркетингийн IV ангийн “Know era” баг: Б.Энхмишээл, Э.Төрхүү, Т.Баярхүү нар орж 700 000 төгрөгөөр, дэд байрт Бизнесийн менежментийн IV ангийн оюутан Э.Одгэрэл орж 500 000 төгрөгөөр, гутгаар байрт Маркетингийн IV ангийн “Цэгээний эрэлд” баг: Болор, Шиапэн, Хачин, Юйцай, Шинэтив, Д.Баасанжав нар орж 300 000 төгрөгөөр, тусгай байрт

- Маркетингийн IV ангийн “Сэтгэлд өег” баг: П.Батшүр, Э.Өлзийжаргал, М.Бямбасайхан,

- Маркетингийн IV ангийн “Хөдөө амьдаръя” баг: А.Түшиг, Ч.Бадамхатан, М.Оролзодмаа, С.Баясах

- Маркетингийн IV ангийн “Соёолон” баг: С.Батбагана, Б.Энхтүвшин, Б.Мянганбаатар

- Маркетингийн IV ангийн “Peace” баг: А.Золзаяа, Ү.Энх-Амар, Б.Нарантунгалаг

- Маркетингийн IV ангийн “MWomen” баг: Ц.Сэрчмаа, Б.Хатанбаатар, А.Амаржаргал

- Маркетингийн IV ангийн “Хөдөөгийн баясгалан” баг: Э.Анхбаяр, Ц.Отгонбаяр, Г.Бумдарь

- Аялал жуулчлалын маркетингийн IV ангийн “Найраг” баг: Сэцэнбилэг, Тамир, Уяхан, Цомирлог нар орж тус бүр 100 000 төгрөгөөр

- Шилдэг удирдагч багшаар Маркетингийн тэнхимийн ахлах багш Д.Алтантуяа шалгарч 500 000 төгрөгөөр шагнуулсан.

Уралдааны II шатны шалгаруулалтын бүтээлийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тариалангийн их сургуулийн Эдийн засаг, удирдлагын сургууль, Дархан хотын Агроэкологи бизнесийн сургуулийн хамтарсан комисс шалгаруулах болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.