БНСУ-ын Чүнгбүкийн үндэсний их сургуулийн Global leader scholarship (GLS) хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-29 15:01:41

БНСУ-даа эхний 10-т эрэмбэлэгддэг, А үнэлгээтэй БНСУ-ын Чүнгбүкийн үндэсний их сургууль (Chungbuk national university) нь тус улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Global leader scholarship (GLS)-хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хоёр их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн оюутан, залуус, судлаачдыг тус хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Хөтөлбөр: Магистр, доктор болон магистр-докторын хавсарсан хөтөлбөр

Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 05

Шаардлага: Солонгос хэлний Топик 4-өөс дээш, англи хэлний TOEFL 546 (CBT 211, iBT 78) эсвэл IELTS 6-аас дээш оноотой байх

Бүртгэл: Мэдээлэлд хавсаргасан өргөдлийн удирдамжийг эндээс татаж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахаас гадна QR кодыг уншуулж онлайнаар зааврын дагуу бүртгүүлнэ үү.