БНСУ-ын Гёнсан их сургууль магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-14 12:46:14

БНСУ-ын Гёнсан их сургууль доорх мэргэжлээр магистрын тэтгэлэгт хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалаврын хөтөлбөрийг 2024 оны 06 дугаар сард төгсөх курсийн оюутнууд болон магистрын хөтөлбөрийн оюутнууд

Хамрагдах хугацаа: Магистрын хөтөлбөр: 2024.09.02-оос эхлэн 2 жил

Мэргэжлийн чиглэл


* BK (Brain Korea) 21: Энэ нь магистр, докторын судалгааны чадавхыг дэмжих зорилготой БНСУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг томоохон судалгааны төслүүдийн нэг юм. 

E (English Track) тэмдэглэгээтэй сургалтын хөтөлбөрүүд нь англи хэлээр хичээллэнэ.

Тавигдах шаардлага: 

Солонгос хэлний топикийн 3 дугаар түвшнээс дээш эсвэл англи хэлний TOEFL (PBT 530, CBT 197, iBT71), IELTS 5.5, CEFR B2, TEPS 600 (New TEPS 327)-ээс дээш оноотой байх. Хэлний шалгалт өгсөн хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 01-ээс хойш байна.

Тэтгэлэг:         * Ирж очих онгоцны зардал, сургалтын төлбөр

                         * Тэтгэлэг жилийн 18.000.000 вон (15 000$) байна.

 

Материал өгөх сүүлийн  хугацаа:  2024.03.21

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет эндээс татна уу.
  2. Танилцуулга
  3. Суралцах болон судалгааны төлөвлөгөө
Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, түншлэлийн албаны  international@muls.edu.mn хаягаар авна уу

 

ГАДААД ХАРИЛЦАА, ТҮНШЛЭЛИЙН АЛБА