Тайванийн Чун Шин үндэсний их сургууль оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-15 18:34:20

Тайванийн Чун Шин үндэсний их сургууль оюутан солилцооны хөтөлбөр зарлалаа.

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалавр, магистр болон докторын оюутнууд  

Хамрагдах хугацаа: 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэл буюу нэг семистр

Тавигдах шаардлага:         

  1. Англи эсвэл Хятад хэлтэй байх
  2. 2.5 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан байх
  3. ХААИС-д 1 болон түүнээс дээш жил суралцсан байх
  4. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх

Тэтгэлэг:  Сургууль хоорондын гэрээгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба оюутны ур чадварыг харгалзан үзэж тэтгэлэг олгоно.  

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет- Бүртгэл хийлгэсний дараа авах
  2. Сургуульд сурдаг нь үнэн тухай тодорхойлолт
  3. Дүнгийн тодорхойлолт
  4. Тодорхойлох захиа /2 багшаас авах/
  5. Суралцах төлөвлөгөө
  6. Өөрийн намтар /300-500 үгтэй/
  7. Англи эсвэл Хятад хэлний сертифекат /Хэрэв байвал хавсаргах/

Бүртгүүлэх сүүлийн хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр

Бүртгэлийг international@muls.edu.mn хаяг руу мэйл илгээж бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материалыг бүртгэл хийгдсэний дараа имэйлээр илгээх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 75107777-513 дугаарын утсаар лавлана уу.

 

Гадаад харилцаа, түншлэлийн алба