БНСУ-ын Жонбукийн үндэсний их сургууль 2+2 хос хөтөлбөрийн элсэлт зарлалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-22 10:35:22

БНСУ-ын Жонбукийн их сургууль (Jeonbuk national universiy) болон Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран  хэрэгжүүлдэг 2+2 хос хөтөлбөрийн элсэлт зарлалаа.

 Мэргэжлийн чиглэлүүд:

- ХАА, амьтан судлал

- Механик инженер

- Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл

Тавигдах шаардлага:

ХААИС-ийн бакалаврын IIангийн оюутан байх (2024 оны хавар II ангиа төгсөх оюутан  байх)

- Голч оноо 2,75 буюу түүнээс дээш байх

- Солонгос хэлний TOPIK 4 ба түүнээс дээш түвшинтэй байх

- ХААИС-д 65-70 кредит амжилттай үзэж судалсан байх

Бүрдүүлэх материал:

*Монгол хэл дээрх бүх материалыг Англи эсвэл Солонгос хэлний орчуулгын хамт өгөх шаардлагатай. Сурах төлөвлөгөөг зөвхөн Солонгос хэл дээр гараар бичсэн байна.

- Өргөдлийн материал (Солонгос эсвэл англи хэл дээр бөглөх)

- Сурах төлөвлөгөө (Солонгос хэлээр гараар бичсэн байх)

- Тодорхойлох захидал (Англи хэл дээр, удирдагч багшийн гарын үсэгтэй байх)

- Сургуулийн тодорхойлолт

- Сургуульд элссэн батламж (БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулсан байх)

- Дүнгийн тодорхойлолт

- Солонгос хэлний TOPIK шалгалтын сертификат (4 дүгээр түвшин)

- Гадаад паспортын хуулбар

- Бүрэн дунд боловсролын батламж (БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулсан байх)

- 3.5x4.5 хэмжээтэй зураг

Тэтгэлэг: Жилд 5 оюутныг сургалтын төлбөр болон байрны төлбөрөөс чөлөөлнө.

Оюутны тоо 5-аас илүү байх тохиолдолд бичиг баримтын бүрдүүлэлтэд үндэслэн хамгийн сайн дүнтэй эхний 5 оюутныг сонгоно. 5 оюутны тоонд багтаагүй бол сургалтын төлбөр болох 1.991.000-2.670.500 вон (1 семестрт)-ыг Жонбук ҮИС-д төлөх үүрэгтэй. Тэтгэлэгт хамрагдсан оюутан сургуулиа төгсөлгүй гарах тохиолдолд сургалтын төлбөрөө буцаан (байгалийн болон давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд) төлнө.

Өргөдлийн материал хүлээн авах хугацаа: 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хүлээн авна. ТОПИК-ийн 94 дүгээр шалгалтын хариуг хүлээх оюутнуудын хугацааг 06 дугаар сарын 27 хүртэл сунгах боломжтой.

Хариу: 06 дугаар сарын 28-нд гарна.

Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг ХААИС-ийн Захиргааны байрны 06 тоотоос авах буюу international@muls.edu.mn хаягт хандан имэйлээр авч болно.

 

Гадаад харилцаа, түншлэлийн алба

Утас: 341153