Нийслэлийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд ХААИС-ийн нэрэмжит “Сорилго-2024” элсэлтийн жишиг шалгалтыг зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-28 18:06:47

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хэл соёлын тэнхим, Физик, Математикийн тэнхимийн хамт олон хими, биологи, математик, физик, монгол хэл, англи хэл, нийгэм судлал хичээлийн элсэлтийн жишиг шалгалтыг 03 дугаар сарын 23-ны бямба, 24-ний ням гарагт зохион байгуулав.   

“Сорилго-2024” элсэлтийн жишиг шалгалтын зарыг цахимаар түгээж, бүртгэлийг Google form ашиглан цахимаар /QR/ бүртгэж БЗД-ийн 65, ХУД-ийн 53, СБД-ийн 52, БГД-ийн 50, СХД-ийн 35, ЧД-ийн 29, Налайх дүүргийн 8, Багануур дүүргийн 4, Багахангай дүүргийн 1, нийт 297 сургуулийн 1690 сурагч оролцсоноос математик хичээлээр 313, монгол хэлний хичээлээр 267, физикийн хичээлээр 95, англи хэлний хичээлээр 328, нийгэм судлалын хичээлээр 437, биологийн хичээлээр 110, химийн хичээлээр 140 сурагч шалгалт өглөө.

ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын захирал Г.Энхбаяр, Бакалаврын сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, албан дарга Б.Дуламсүрэн, Оюутны асуудал хариуцсан албаны дарга А.Базарсад, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Мал аж ахуй биотехнологийн сургууль, Агроэкологийн сургууль, Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш нар оролцож үйл ажиллагааг нээн ХААИС-ийн давуу тал, оюутанд чиглэсэн гадаад хамтын ажиллагаа, сурагчдад элсэлтийн шалгалтын зөвлөгөө мэдээллийг өгч зарим хичээлээр долоо хоногийн тогтсон өдөр, цагт зөвлөгөө мэдээлэл өгөх болсныг мэдэгдэв.

ХААИС-ийн нэрэмжит “Сорилго-2024” элсэлтийн жишиг шалгалт нь ХААИС-ийн бэлтгэдэг мэргэжлийг сурталчлах, эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн мэргэжил сонголтын давуу талыг ойлгуулах, сургалтын орчин, оюутныг дэмжих үйл ажиллагааны талаар таниулах зорилготой бөгөөд бакалаврын хөтөлбөрийн элсэлтэд дэм өгсөн, өгөөжтэй, үйл ажиллагаа боллоо.