ХААИС-ийн нэрэмжит “Сорилго-2024” элсэлтийн жишиг шалгалтын дүн гарч шагналаа гардууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-03-29 12:23:25

ХААИС-ийн нэрэмжит “Сорилго-2024” элсэлтийн жишиг шалгалтын шагнал гаруулах үйл ажиллагааг ЭЗБС-ийн 201 тоот танхимд 03 дугаар сарын 28-ны 16:00 цагт зохион байгуулав.

“Сорилго-2024” элсэлтийн жишиг шалгалтад БЗД-ийн 65, ХУД-ийн 53,  СБД-ийн 52, БГД-ийн 50, СХД-ийн 35, ЧД-ийн 29, Налайх дүүргийн 8, Багануур дүүргийн 4, Багахангай дүүргийн 1, нийт 297 сургуулийн 1690 сурагч оролцсоноос математик хичээлээр 313, монгол хэлний хичээлээр 267, физикийн хичээлээр 95, англи хэлний хичээлээр 328, нийгэм судлалын хичээлээр 437, биологийн хичээлээр 110, химийн хичээлээр 140 сурагч шалгалт өглөө.

Шалгалтын сорилгыг ажлын хэсэг шалган дүгнэж химийн хичээлээр 12, биологийн хичээлээр 20, физикийн хичээлээр 14, математикийн хичээлээр 93, англи хэлний хичээлээр 31, нийгэм судлалын хичээлээр 53, монгол хэлний хичээлээр 17, нийт шалгарсан 240 сурагчаас I байр эзэлсэн 7 сурагчийг нэгдүгээр дамжаанд 100%, бусад сурагчдад мөн нэгдүгээр дамжаанд зохих хувийн тэтгэлгээр суралцах урилга гардуулав.